
Сайн байна уу, Данкүүк Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс мэндчилж байна.
Эрдэмтэн судлаач та бүхнийг БНСУ-ын Данкүүк их сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгийн “Монголын бүс нутаг судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг хүсэж байна.
Уг сэтгүүл нь ISSN дугаар бүхий БНСУ-д бүртгэлтэй сэтгүүл юм.
Бид ЭШӨ-ийг онлайн системээр хүлээн авна. (https://kyobo204.medone.co.kr/html/)
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи зарлалаас авч болно. Бусад мэдээллийг хүсвэл цахим шуудангаар холбогдоно уу.
ims@dankook.ac.kr
Баярлалаа.
———
《Монголын бүс нутаг судлал》 [Volume.11, Issue.2]
• Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2026/05/25 (14:00, Seoul Time)
• Cудалгааны талбар: Монголын бүс нутагтай холбоотой бүх эрдэм шинжилгээний салбарууд (Улс төр, эдийн засаг, гадаад харилцааны сэдэвтэй өгүүллийг түлхүү анхаарч үзнэ)
• ЭШӨ Илгээх арга: Цахим системээр хүлээн авна
>> https://kyobo204.medone.co.kr
• Шаардлагатай баримт бичиг: 《Монголын бүс нутаг судлал》-ын эрдэм шинжилгээний ёс зүйн баталгаа, 《Монголын бүс нутаг судлал》-ын өргөдлийн маягт
• Өгүүллийн хэмжээ: Англи хэл дээрх товчлол (5-аас дээш түлхүүр үгтэй) болон ашигласан ном зүйг оролцуулан A4 хэмжээтэй 15~20 нүүр
• Жич: Өгүүлэл хэвлүүлэх болон хяналтын хураамжгүй болно.
Хэрэв та ЭШӨ илгээхийг хүсвэл цахим системд байгаа ёс зүйн баталгаа, өргөдлийн маягтыг бөглөж, ЭШӨ-тэй байршуулна уу.
”Загвар“-ын дагуу бичээгүй тохиолдолд ЭШӨ-ийг бүртгэж авах боломжгүй тул анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл цахим шуудангаар холбогдоно уу. ims@dankook.ac.kr
Баярлалаа.
관리자
0
15
04.29 11:10



